Мөнх тэнгэрийн хүчин дор
Их монгол улсын далай хааны
Зарлиг ил булха иргэн дур хүрвээс
Биширтүгэй аюутугай
Орчин цагийн бидэнд арай ойлгомжтой хэлбэрт оруулбал:
Мөнх тэнгэрийн хүчинд
Их монгол улсын далай хааны зарлиг
Алив улс, дайсан, иргэнд хүрвээс
Биширтүгэй аюутугай
гэж байх шиг. Зарим нэг нөхөд 'ил булхай иргэн' гэдгийг 'харь улсын иргэн' гэсэн нь арай оновчгүй мэт. Учир нь хаан хүнд ганц л тамга байсан биз. Тиймээс бичиг нь гадна дотны хэн бүхэнд хандсан агуулгатай байсан биз ээ.
2009/04/21
Subscribe to:
Post Comments (Atom)
монгол бичгээр яг юу гэж байдгийг мэдэхгүй юм. харин эд крилл үсгээр монгол дуудлагаар 'ил булхай иргэн' гэдгийн "ил" гэдгийг би бол санаа сэтгэл, хүсэл зориг нь ил байгаа хүн, "булхай" булхай буюу молиг хүн, хууран мэхлэгч, алан хядагч этгээд, нэг үгээр дайсан этгээд гэж ойлгож байна. дээрх бичсэнтэй үг нь л өөр болохоос утга нь ижил гэж би бодож байна.
ReplyDeleteТэгээд ч "Цогтын хадны шүлэг"-ийн нэг хэсэгт
...
Хол ойроос хулгай хийгч хүмүүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие дүр өөр болбоос
Идэхүй хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй ...
Ил бие гэж тодорхой үзүүлсэн мэт.
интернэт миний өдөр тутмын хэрэглээ болж байгаад таатай байна. юу ч хайсан монгол хэл дээр гарч ирээд л байх юм гээч. таалагдлаа
ReplyDelete