2009/04/21

Гүег хааны тамганы бичээс

Мөнх тэнгэрийн хүчин дор
Их монгол улсын далай хааны
Зарлиг ил булха иргэн дур хүрвээс
Биширтүгэй аюутугай

Орчин цагийн бидэнд арай ойлгомжтой хэлбэрт оруулбал:

Мөнх тэнгэрийн хүчинд
Их монгол улсын далай хааны зарлиг
Алив улс, дайсан, иргэнд хүрвээс
Биширтүгэй аюутугай

гэж байх шиг. Зарим нэг нөхөд 'ил булхай иргэн' гэдгийг 'харь улсын иргэн' гэсэн нь арай оновчгүй мэт. Учир нь хаан хүнд ганц л тамга байсан биз. Тиймээс бичиг нь гадна дотны хэн бүхэнд хандсан агуулгатай байсан биз ээ.
Үргэлжлэл

2009/04/19

Мандухай сэцэн хатны тангаргийн шүлэг

Хар цагааны зүсэн ялгагдах үгүй
Харь газар бэрлэдэг билээ би
Хаан чиний үрийг балчир гэж
Хасарын үр авъя гэхэд
Хайрлан тэтгэх өршөөлийг эрж

Хааны ордны дэргэд ирвэй би
Харах нүд минь далдирч байна
Харайх хөл минь сөгдөж байна
Алаг морины зүсэн ялгагдах үгүй
Алс газар бэрлэдэг билээ би
Ач нар үрийг чинь өчүүхэн гэж
Алсын авга авъя гэхэд
Ачлан тэтгэх өршөөлийг эрж
Алтан ордны чинь дэргэд ирвэй би
Айх амь минь алдарч байна
Арчих нүүр минь улайж байна
Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж
Өндөр их босгыг чинь нарийн гэж
Өөр хүмүүнд эчвээс
Өөд үгүй нэр над хоцормуй
Балчир үрийг чинь бага гэж
Басаж доромжлох үгүй би
Болд уныг их гэж
Богтлогдож очих үгүй би
Уурга чинь урт биш үү
Уургалж ав өчүүхэн намайг
Хуйв чинь агуу биш үү
Хурааж ав өчүүхэн намайг
Хав хүч бүрдсэн
Хаан хөвгүүн төрж бөлгөө
Хар биеэн мэдэж эчвээс
Хаа гуяас хагацсу би
Эзэн богдоос минь
Эрхэм хөвгүүн төрж бөлгөө
Эрхэм хөвгүүнийг чинь алдав гэж
Эм хүмүүн биеэ мэдэж эчвээс
Эзэн хаан хатны өмнө
Эвдүүлсү би гэж
Үнэн үгсээ өгүүлж
Үүрдийн тангараг өргөөд
Хувь заяаг соёрхож
Хутгийг гуйж залбирсан нь
Энэ үгийг минь зөвшөөрөх болоосой
Эрхт хаан эцэг минь
Эш хатан эх минь
Дотоод энгэрт минь
Долоон хөвгүүн төрүүл
Гадаад энгэрт минь
Ганц охин төрүүл
Доорд хатан над
Долоон нуган заяаваас
Долуулд Болд нэр өгч
Гал голомтыг чинь сахиулъя
Газар нутгийг чинь эзлүүлъе
Үргэлжлэл

Цогт тайжийн санаашрал

Дулаан сэрүүнд тухлан суусан нутаг мөнөө
Дуурсан саатах Дуут бор булан мөнөөө
Тохойрон урсах Туулын гол мөнөө
Тоглон наадсан Долоон довцог мөнөө
Биеийг булхсан бүрд тойром мөнөө
Билгүүнийг шүүсэн Бичигт байц мөнөө

Харийн бараа харсан Хаст өндөр мөнөө
Харьтны эсрэг хатамжсан хатан зэмсэгтэн мөнөө
Насыг элээм нахиат Наймганууд мөнөө
Наран ээсэн үүр утаа мөнөө
Түүдгийн эзэн түшиц түмэн мөнөө
Харь шүүрссэн халуун хамаг мөнөө
Хагацам холын зуурмын үзүүрт
Өр хар өөшинд орсон лугаа адил
Элдэвт самуун зайлан одохуйд
Эсэргэндээ эсэн мэндээр эгээх уулзтугай
Уулзахад дүүрэн
Учрахад улаан нүүр
Үргэлжлэл

Цогт тайжийн хадны шүлэг

Дээр тэнгэр ханы аху хийгээд
Дэлхий дэх хан богдсон аху газар
Дээр дорын ялгал болбоос бээр
Жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй

Агнистайн агуй дахь бодисад нар хийгээд
Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын

Ахуй газар ангид болбоос
Асрах нигүүлсэхийн агаар нэгэн буй

Энд хан богсон сайн түшмэд хийгээд
Эрүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын
Ёс өнгө өөр болбоос
Зөв бурууг ялгахуйн агаар нэгэн буй

Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд
Уул модонд явагч араатан хоёрын
Аху бие ангид болбоос
Алан идэхүйн агаар нэгэн буй

Хол ойроос хулгай хийгч хүмүүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие дүр өөр болбоос
Идэхүй хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй

Онон мөрөнд аху Халуут эгч минь хийгээд
Орхон Туулд агч эвчит бид хоёр
Халх оннигуудын газар хол болбоос бээр
Хайрлан саналцахын агаар нэгэн буй

Энэ биендээн эс золголцвоос
Эгүүнээс хойт төрөл тутамдаа
Эх нь ганц хүүхнээ хайрлах мэт
Элдэв үйлээр тусалцах болтугай
Үргэлжлэл

Эзэн Чингисийн сургааль

Блогийхоо нээлт болгож Их Эзэн Чингис хааныхаа айлдсан дараах сургаалиар таны сонорийг мялаая:


Алд биеэн амсу хэмээвээс
Аху төр минь алдруузай
Бүтэн биеэн амсу хэмээвээс
Бүрэн улс минь сандруузай
Алд бие минь алжааваас алжаатугай
Аху төр минь бүү алдартугай
Бүтэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс минь бүү сандартугай
Биеийн бөхөөр ганцыг ялъюу
Сэтгэлийн бөхөөр олныг ялъюу
Үгэнд ижилдвэл цэцэн болох
Өндөр уулын хөтөл зорь
Өргөн далайн олом зорь
Хол гэж бүү цөхөр
Явбал хүрнэ
Хүнд гэж бүү цөхөр
Өргөвөл даана Үргэлжлэл

Эхлэл

Эртний уран яруу зохиолуудаас та бүхэнтэй хуваалцахаар энэхүү блогийг нээе гэж шийдлээ. Таалан болгооно уу? Үргэлжлэл